Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл /Монгол хэлээр/


  1. Ерөнхий зүйл
    Astar.mn сайтад нэвтэрч, үйлчилгээг ашигласнаар та эдгээр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байгаа болно.

  2. Гишүүнчлэл

    Сайт дээрх сургалтад хамрагдах, хичээлүүдэд хандахын тулд хэрэглэгчид бүртгэл үүсгэх шаардлагатай.

  3. Төлбөр ба буцаалт

    Astar.mn-ийн онлайн сургалт, сургалтын материал болон хувийн шопоор худалдаж авсан бүтээгдэхүүнүүд нь нэгэнт төлбөр хийгдсэн бол ямар нэгэн буцаалт, солих боломжгүй болно. Хэрэглэгч бүх төлбөрийг захиалга хийх үедээ хийх бөгөөд хичээл болон бүтээгдэхүүнийг хүлээн авсны дараа өөрчлөх боломжгүй.

  4. Оюуны өмч

    Сайт дахь бүх агуулга, сургалтын материалууд нь Astar.mn-ийн оюуны өмчид хамаарна. Тухайн материалыг хуулбарлах, түгээхийг хориглоно.

  5. Үйлчилгээний өөрчлөлт

    Astar.mn нь үйлчилгээний нөхцөлийг сайжруулах зорилгоор өөрчлөх эрхтэй.

  6. Хариуцлагаас чөлөөлөх

    Astar.mn нь хэрэглэгчийн сургалтын үр дүнг баталгаажуулахгүй бөгөөд хэрэглэгчийн сургалтын явц, үр дүнд хариуцлага хүлээхгүй.

  7. Холбоо барих

    Сайттай холбоотой асуулт, санал хүсэлтийг манай contact@astar.mn хаягаар илгээнэ үү.

  8. Хэрэглэгчийн үүрэг

    Хэрэглэгч нь сайт дээрх үйлчилгээг зөвхөн хувийн зориулалтаар ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулах, ашиглуулахгүй байна.
  9. Видео болон контент тараалт
    Хэрэглэгч Astar.mn-ийн видео хичээл болон бусад сургалтын материалыг хууль бусаар олшруулах, тараахыг хатуу хориглоно. Үүнийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно.

  10. Үйлчилгээний тасалдал

    Сайт дээр техникийн асуудлаас үүдсэн тасалдал гарвал Astar.mn нь аль болох богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх болно. Хэрэглэгчийн интернэт холболттой холбоотой асуудалд Astar.mn хариуцлага хүлээхгүй.

  11. Үйлчилгээний хугацаа

    Astar.mn сайт нь хэрэглэгчийн үйлчилгээ авах эрхийг хүссэн үедээ зогсоох эрхтэй. Хэрэглэгчийн зүгээс үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд энэ эрхийг хэрэгжүүлнэ.

  12. Нууцлал

    Хэрэглэгчийн хувийн мэдээлэл, үүнд гар утасны дугаар болон бусад хувийн мэдээлэл нь Astar.mn-ийн нууцлалын бодлогын дагуу хамгаалагдана. Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй. Нууцлалын бодлоготой танилцана уу.

  13. Техникийн дэмжлэг

    Сургалтын материалд хандах болон бусад техникийн тусламж шаардлагатай бол хэрэглэгч техникийн дэмжлэг үзүүлэх багтай холбогдож болно.

  14. Хууль эрх зүйн зохицуулалт

    Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана. Хэрэглэгч болон Astar.mn хоорондын аливаа маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлэнэ.



Terms of Service /Англи хэлээр/

  1. General
    By accessing and using Astar.mn, you agree to these terms of service.

  2. Membership

    Users must create an account to access the courses and content available on the website.

  3. Payments and Refunds

    All payments for online courses, learning materials, and products purchased from Astar.mn's shop are non-refundable and non-exchangeable once the payment is made. Users are required to pay in full at the time of purchase, and there will be no changes or refunds once the course or product is delivered.

  4. Intellectual Property

    All content and learning materials available on the site are the intellectual property of Astar.mn. Copying or distributing these materials without permission is prohibited.

  5. Service Modifications

    Astar.mn reserves the right to modify its services or terms to improve the platform.

  6. Limitation of Liability

    Astar.mn does not guarantee any specific learning outcomes. The user is responsible for their own progress, and Astar.mn is not liable for the results of the user’s learning experience.

  7. Contact

    For any questions or feedback regarding the site, users can reach us at contact@astar.mn.

  8. User Responsibilities

    Users must use the services for personal, non-commercial purposes only. Sharing account access or content with third parties is prohibited.
  9. Content Distribution
    Users are strictly prohibited from illegally distributing or replicating Astar.mn’s video lessons or other educational content. Legal actions may be taken against any violations.

  10. Service Interruptions

    In the event of technical issues causing service disruptions, Astar.mn will work to resolve the issue as quickly as possible. However, Astar.mn is not responsible for interruptions caused by the user's internet connectivity issues.

  11. Service Suspension

    Astar.mn reserves the right to suspend a user's access to services at any time, particularly if the user violates these terms.

  12. Privacy

    Personal information, including phone numbers and other details provided by users, is protected under Astar.mn’s privacy policy. User information will not be shared with third parties without consent. Please refer to our privacy policy for more details.

  13. Technical Support
    Users can reach out to the technical support team for assistance with accessing course materials or other technical difficulties.

  14. Legal Framework

    These terms of service are governed by the laws of Mongolia. Any disputes between users and Astar.mn will be resolved in Mongolian courts.

GDPR