A-STAR ENGLISH

Манай сургалтын төв 2016 оноос хойш насанд хүрэгчдэд зориулсан өөрийн онцгой хөтөлбөрөөр сургалтаа явуулж байна. 


5,000+ суралцагч
Манай хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн.


Эх хэл, давуу тал
Бидний эх хэл, англи хэл сурах үндсэн нөөц юм.


Судалгаанд суурилсан
Дотоодын болон олон улсын судалгааны үр дүнд тулгуурласан.


Тасралтгүй шинэчлэгддэг
Шинэ судалгаа, ололтод үндэслэн тогтмол хөгжүүлдэг.

Сурагчдын сэтгэгдлүүд

Багшийн танилцуулга

Б. Алтан-Од

Англи хэлний багш, хэл шинжлэлийн судлаач, сургалтын хөтөлбөрийн мэргэжилтэн


Оксфордын их сургууль (2026)
Хэрэглээний хэл шинжлэл, хоёрдогч хэл эзэмшихүйн магистр (MSc)
Монгол Улсын Их Сургууль (2021)
Монгол хэл шинжлэлийн магистр (MA)
ЕАБХАБ (OSCE), 2026
Олон хэлний боловсролын зөвлөх мэргэжилтэн
Англи хэлний багш (2015 оноос)
Тэрээр 11 жил Англи хэл зааж байгаа бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан хөтөлбөрөөр мэргэшсэн багш юм. Насанд хүрсэн хүн аливаа зүйлийг өмнөх мэдлэг дээрээ суурилж сурах хандлагатай буюу гадаад хэлийг эх хэл дээрээ суурилж сурах нь илүү үр дүнтэй байдаг байна. Сурагчдад унаган хэлэнд нь нийцэхгүй нэр томъё, дүрэм зэрэг нь хүндрэл учруулдаг ба тэрээр тэдгээр асуудлуудыг шийдэх зарчмаар энэ хөтөлбөрийг боловсруулсан. Түүний судалгааны үндсэн чиглэл нь гадаад хэлийг эзэмшихэд эх хэл хэрхэн нөлөөлдөг талаар ба заах арга зүйг сайжруулах зорилготой юм.