Бидний тухай

A-Star English сургалтын төв нь 10 жилийн туршилт болон судалгааны үр дүнд суурилсан, Монгол хүний сэтгэхүйн онцлогт бүрэн нийцсэн, харьцуулсан хэл шинжлэл дээр тулгуурласан англи хэлний тусгай хөтөлбөрт сургалтуудыг санал болгодог. Тус сургалтын хөтөлбөр нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулж зохион бүтээгдсэн бөгөөд мэргэжлийн англи хэлний багш, Монгол хэлний хэл шинжээч, IELTS TESOL, TEFL зэрэг олон улсын мэргэжлийн гэрчилгээтэй Б.Алтан-Од багшийн санаачилгаар хөгжүүлэгдсэн.

Манай хөтөлбөр нь монгол хэлний бүтэц, монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон, англи хэлний бүтцийг орлуулан сэтгэх, өгүүлбэрзүйг амар хялбар аргаар дүйцүүлэн байршуулах арга бүхий тусгай, орчин үеийн аргачлалыг ашиглан боловсруулагдсан. Эдгээр аргууд нь зөвхөн англи хэлний мэдлэгийг олгохоос гадна, хэлийг чадварууддаа хөрвүүлэн хэрэглэх, суралцагчдыг хэлний бүтэц, утга агуулгын гүнзгий ойлголтод хүргэж, практик хэрэглээг хөгжүүлэхэд чиглэгдсэн.


Сургалтын хөтөлбөрийн гол зорилго нь богино хугацаанд өндөр үр дүнд хүрэхэд туслах бөгөөд, үүний тулд бид практик дадлага, интерактив сургалтын аргуудыг нэвтрүүлсэн. Суралцагчид багшийн тусгай аргаар хэлний суурь мэдлэгийг зөв тавиулснаар цаашид бие даан суралцах боломж нээгддэг бөгөөд үндсэн англи хэлний цогц ойлголт, мэдлэг, хэрэглээ сайжирснаар тэдний гадаад хэлийг амьдралын хэрэгцээнд шууд нийцүүлэн ашиглах чадварууд хурдан хугацаанд сайжирдаг.


Мөн манай хамт олон 2020 оноос эхлэн онлайн сургалтуудыг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд энэ нь манай сургалтын аргачлалын нэг чухал хэсэг болж хувирсан. Онлайн сургалтын хөтөлбөр нь танхимын сургалтынхаас илүү олон төгсөгчидтэй, илүү олон хүмүүсийг хамарч, суралцахад таатай нөхцөл бүрдүүлж байна. Онлайн ангиуд нь географийн хил хязгаар, цагийн хязгаарлалтаас үл хамааран суралцах боломжийг олгож, танхимын ангиас илүү хүртээмж, үр өгөөж өндөр хичээллэсээр байна.

Суралцагчид маань онлайн сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар олон талын давуу тал (цаг хугацаа, мөнгө санхүү зэргийг хэмнэх)-уудыг хүртэж, үр дүнтэйгээр өөрсдийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх боломжтойгоор суралцаж байна. Түүнчлэн, нэг курст хамрагдсан суралцагчид маань заавал дараагийн курст элсэн орж, үр дүнгүүдийг харуулсаар байгаа нь уг сургалтын систем нь тогтвортой, үр өгөөж сайтай, монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирч буй нь харагдаж байна. Бид суралцагчдынхаа амжилт, ирээдүйн зорилгыг чухалчилж, тэдний хөгжлийг дэмжин, англи хэлний мэдлэгийн түвшнийг нь шинэ шатанд гаргах зорилготой. A-Star English сургалтын төв нь таны англи хэлний мэдлэгийг богино хугацаанд, хамгийн амар хялбар аргаар, өндөр түвшинд хөгжүүлэх хамгийн сайн сонголт юм.

GDPR