Сурагчид үргэлж сэтгэл ханамжтай байдаг
A-STAR English сургалтын төв нь 2017 онд насанд хүрэгчдэд зориулсан IELTS-ийн шалгалтад бэлтгэх танхимийн сургалтаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ хугацаанд суралцагчдад тулгардаг нийтлэг хүндрэлүүдийг судалж сургалтын арга барил, хөтөлбөрөө тасралтгүй сайжруулж ирсэн. Өдгөө манай хөтөлбөр илүү боловсронгуй, агуулгын хувьд өргөн цар хүрээтэй болж шалгалтын арга барилаас илүүтэй сурагчдын суурь мэдлэг, ойлголтыг сайжруулах түвшний сургалтын ач холбогдлыг илүүд үзэж байна. Одоогоор сургалтын арга барил маань бүрэн шинэчлэгдэж илүү давуу талтай онлайн хэлбэрт шилжээд байна.
Насанд хүрсэн хүн гадаад хэлийг сурахдаа тэгээс эхэлж аливаа зүйлийг эхнээс нь таньж мэдэх шаардлагагүй. Тэд аль хэдийн унаган хэлээрээ мэдлэг, туршлага хуримтлуулж хорвоог харах, тайлбарлах чадвартай болсон байдаг. Гагцхүү түүнийгээ хөрвүүлж сурах нь гадаад хэлийг сурах гол зарчим юм.
Тиймээс манай сургалтын хөтөлбөр сурагчдын эх хэлний мэдлэгт тулгуурлан Англи хэлний дүрэм, ойлголтуудыг монгол хэлэнд дүйцүүлэн тайлбарлаж дүрмийг зөвхөн цээжлэх бус, утга учир, хэрэглээг нь ойлгох боломж олгодог. Үүний дараа тухайн мэдлэгийг хэрэглээнд оруулахад хялбар болж, Англи хэлний үндсэн дөрвөн чадварт IELTS-ийн зарчмаар суулгаж өгдөг онцлогтой.